Ажлаа эхлэхээс өмнө хагас литр рум дарс уусан Оросын далайчин өнгөрсөн өвөл Шотландын эрэгт хөлөг онгоцтойгоо гарч иржээ. Долоон мянган тонн жинтэй, 129 метр урт ачааны хөлөг онгоцыг Шотландын хадархаг далайн эрэгт гаргаж чадсан согтуу оросын талаарх мөрдлөгийн дүн гарсан байна. Лисблинк Сивейс хөлөг Умард Ирландын Белфастаас хөдөлж Норвеги улсыг зорьж байх замдаа ийнхүү санаандгүйгээр Шотландын Килчоаны ойролцоо далайн эрэгт гарч ирсэн байна. Энэ үйл явдал хоёрдугаар сарын 18-ны 02 цаг 30 минутад болжээ. Хөлгийг жолоодож байсан 36 настай далайчин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осол болох үед “ухаангүй” байсан гэнэ. Тийм ч учраас долоон тонн жинтэй хөлөг онгоц дээд хурдаараа далайн эрэгт гарч ирсэн байна. Орос далайчны согтолтын хэмжээг “үлээлгэж” үзэхэд Их Британи улсад далайчдад зөвшөөрдөг дээд хэмжээнээс даруй найм дахин их байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт