Туршлагатай жолооч нар бол эдгээр алдаануудыг тэр бүр гаргаад байдаггүй байх. Гэхдээ туршлагагүй жолоочдын гаргадаг түгээмэл 9 алдааг анхаарч уншаарай.
Шил арчигч солих нь уг нь хамгийн амархан хийх ажил. Гэхдээ зарим жолоочид шил арчигчаа солилгүй өвөлжих тохиолдол байдаг. Хуучирч муудсан шил арчигч машины цонхыг цэвэрлэж чадахгүй цантсан цастай цонхтой байх нь харагдах нөхцлийг бууруулах нь тийм таатай зүйл биш юм.
Өвөл гадаа удаан зогссон машиныг асааж хөдлөлгүй хэсэг асаалттай зогсох нь зайлшгүй хэрэг ч гэсэн хэтэрхий удаан нормалдах нь ямар ч үр дүнгүй байдаг. Машинаа асаагаад 2-5 минут болоход л хангалттай. Түүнээс удаан асаах нь таны түрийвчинд халгаатай үйлдэл болох юм.
3. Зуны дугуйтай байх
Хэдий дөрвөн дугуй мааждаг машин байсан ч гэсэн зуны дугуйтай өвөлжинө гэдэг жолооч хүний хувьд байж болшгүй үйлдэл юм. Машин халтирч зогсох, өгсөх, эргэхээс авахуулаад олон муу уршиг дагуулж болно. Та өвөл таавчигтайгаа гадуур явдаггүй шигээ дугуйгаа заавал солих ёстой.
Өвөл дугуйн хийн даралт буурч өнхрөлтийн эсэргүүцэл ихэссэнээс бензин зарцуулалт ихэсдэг тул тогтмол шалгаж байх хэрэгтэй. Хүйтний хэм 10 градус буурах тутамд нэг PSI даралтаар бууруулах хэрэгтэй.
Зун бол машинаа аль болох сүүдэрт тавихыг эрмэлздэг. Харин өвөл аль болох наранд тавихыг хичээдэг. Гэвч нар зун, өвөл ч ялгаагүй машины хянах самбарны өнгийг элэгдүүлж байдаг. Энэ тохиолдолд та нарнаас хамгаалах тор ашиглаж болно.
Ялангуяа өвлийн цагт дундхан банктай юм уу хоосон явах нь онц аюултай. Хүйтэн бөгөөд байнга өөрчлөгдөж байгаа цаг агаар хагас дүүрэн банкны чинь хананд конденсат үүсгэж, улмаар бензинд чинь ус орох нөхцөл үүсгэдэг. Ус бензинээс хүнд учраас банкны ёроолд орж цаашдаа түлш дамжуулагч хоолойд орвол хөлдөж хөдөлгүүрт хүрэх түлшний замыг бөглөж төвөг болох тохиолдол байдаг. Ийм эвдрэлийг засуулах нь хөөрхөн үнэтэй тусдаг. Тийм учраас бензин хэдий үнэтэй байлаа ч гэсэн банкаа байнга дүүргэж явах нь таны машин болон мөнгийг чинь хоёуланг нь хэмнэнэ гэдгийг санаарай.
Өвлийн хүйтэн өглөө машинаа асааж чадахгүй холбогч хайх эсвэл дуудлагын засвар дуудахгүйн тулд анхаарч бэлдэх дараагийн зүйл бол аккумлятор юм. Автомашины аккумляторын ашиглалтын хугацаа 3-аас 5 жил хүртэл байдаг тул машиныхаа аккумляторын хугацааг мэдэж байх нь бас хэрэг болно. Хэрэв солих болж байгаа бол намар сольсон нь дээр байдаг. Өвөл хөдөлгүүр ажиллахад ялангуяа хүйтэн хөдөлгүүр асаахад бэрхшээлтэй мөн аккумлятор маш их их ачаалал авч байдаг учраас өвлийг угтан намар аккумлятороо сольсон нь дээр. Хэрэв таны машины аккумляторын ашиглалтын хугацаа нь дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үз. Холбох утас болон бэхэлгээ хошуу (клемм)-ийг шалгаж, суларсан зэвэрсэн эсэхийг сайн үз. Клемм дээр чинь цайвар зүйл ургасан бол аккумляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа нь тэр. Түүнийг хоолны соод, ус ба шүдний сойзыг ашиглан амархан арилгаж болно. Аккумляторын доторхи шингэн хангалттай байгаа эсэхийг шалгаж үз. Ихэнх аккумлятор тагтай байдаг бөгөөд түүнийг нь аваад шингэний хэмжээг үзэж болно. Хэрэв бага байх аваас нэрмэл ус нэмж болно. Харин хальтал дүүргэж болохгүй шүү.
Машин чинь гулгаж эхэлбэл, тоормосоо бүү гишгээрэй. Ер нь ихэнх хүмүүс зөн билгээрээ тооромсолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.
Жагсаалтын хамгийн аюултай хамгийн их алддаг хэсэг нь. ХУРД. Өвлийн улиралд, ялангуяа цастай, халтиргаатай үед өндөр хурдтай огт явж болохгүй.
эх сурвалж: weather.com, avtozar.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт