ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орон гэргүй хүүхдүүдэд энэ өвөл 5 сая төгрөг зарцуулна

    Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа  Хараа хяналтгүй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Хүйтний улирал болж буйтай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо дайжин хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх нэгдсэн арга хэмжээг нийслэл, дүүрэгт  удирдамжинд заасан хугацаанд зохион байгуулахыг хариуцсан албан хаагчдад үүрэг болголоо. Мөн хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэгтээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт хариуцуулжээ. Гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин нэгээс  дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд түр болон бүр шилжүүлэх ажлыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт даалгалаа. Энэхүү арга хэмжээнд таван сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун төгрөг шаардагдах бөгөөд тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас санхүүжүүлнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй