ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Франц судлаач Монголын музейг судлан, докторын ажил бичиж байна

    “Монголын музей ба цуглуулга. Өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар Парис хотноо судалгааны ажлаа хийж байгаа архитекторч Лиа Макадре манай улсад ирээд байна. Тэрээр Францын музейнүүдийн сан хөмрөгийг шинэчлэх олон тооны ажил хийсний дунд дэлхийн хамгийн их үзэгчтэй Луврын музейн сан хөмрөгийн шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байсан туршлагатай нэгэн. Тэгвэл Луврын музейг шинэчилж байсан энэ эрхэм Франц орны музейн туршлагаас Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцахаар иржээ. БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын элчин сайдын яам, Монгол Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулах юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй