Нийслэлийн хэмжээнд 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр нийслэл хот, алслагдсан 3 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 1222 хяналтын камертай 18 төрлийн бие даасан теле хяналтын системүүдийг суурилуулсан байна. 2015 оны эхний 10 сард олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 1610 газар, эмзэг цэгийн судалгаа, объектын 65, субъектийн 50 төрлийн бүртгэл, судалгааг хийж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 2300 иргэнд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн нийслэлийн 152 хороонд байрлалтай 102 хотхон, орон сууцны 44 хорооллын 1779 байрыг хариуцсан сууц өмчлөгчдийн 519 холбооны идэвхтэн гишүүд, хорооны хэсгийн 1800 ахлагч, орон сууцны харуул хамгаалалтад ажилладаг 65 аж ахуйн нэгж, 335 хөршийн хяналтын бүлгийн гишүүд, цагдаагийн алба хаагчидтай хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан 850, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан 1665, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн танхайрсан 498, нийт 3013 дуудлага, мэдээллийг шалган шийдвэрлэхэд оролцож, зөрчил гаргасан 15 мянган иргэнд хууль тогтоомж биелүүлэх шаардлага тавьж, цагдаагийн байгууллагад хүргэн зөрчлийг шийдвэрлүүлж, 27 гэмт хэргийг илрүүлж, 185 хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт