Хэрэв танд доорх шинж тэмдэгүүд байдаг бол та гар утасны донтон юм байна.
1. Шөнө сэрээд хамгийн түрүүнд гар утасруугаа гараа сунгадаг. Гар утсаа авчихаад цаг харчихаад л утсаа буцааж тавихийн оронд фейсбүүкээ шалгадаг.
2. Ганцаар байх үед гар утсаа гартайгаа наачихсан мэт байдаг.
3. Утасны тань цэнэг 30 хувиас доош болвол та гэнэт сандарч эхэлнэ. Утсаа ашиглах онц хэрэг байхгүй байсан ч.
4. Утасны тань багтааж байнга дүүрэн байдаг. Дуу, зураг, мессежнүүдээс л болж тэр шүү дээ.
5. Гар утсаа хаясанаас илүү түрүүвчээ хаясан нь дээр гэж боддог байх. Яагаад гэвэл гар утсан дотор хадгалагдсан дуу, зурагнууд, мессежнүүд дахиж олдохгүй үнэ цэнэтэй санагддаг.
6. Твиттер, Инстаграм, Фейсбүүк гүйлгэж харалгүйгээр өглөөг эхлүүлдэггүй.
7. Хэдий 15 минутын өмнө бүх зүйлээ шалгаж, шинэ сонирхолтой "notification" ирээгүйг нь мэдэж байгаа ч дахин дахин цахим хаягуудаа шалгадаг.
8. Оройн хоол, найзуудын уулзалтын үеэр хамт олон чинь гар утас хэрэглэхийг хориглох танд зүгээр л аймшигтай санагддаг. Дахин дахин утсаа шалгаж, юу болж байгааг цаг бүр мэдэх, онц хэрэгцээгүй байсан ч гар утастайгаа л байхад бүх зүйл амар тайван санагддаг.
9. Усанд орохдоо ч гар утастайгаа, утсаа цүнхэндээ хийхээс илүүтэй халаасандаа хийдэг, ажлын, хоолны ширээн дээр үргэлж хамт байж, утсаа биеэсэ салгах маш дургүй байдаг.
10. Хэрэв утасгүй бол өөр ямар ч хийх зүйл энэ хорвоо дээр байхгүй мэт санагддаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт