Турк Сирийн хил дээрх Кобани хотод агаарын дайралт үргэлжилсээр байна. Энэхүү цуврал дайралтаас болж 1,6 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагт Канадын Оттава хотод буутай этгээд Парламентийн ордонд нэвтрэхээр халдлага үйлдэж нэг хүн шархдаж, хамгаалалтын нэг цагдаа амь үрэгдэв.
Өнгөрч буй долоо хоногт Энэтхэгийн хамгийн том шашны баяр болох Дивали наадам боллоо.
Оросын алдарт тамирчин Мария Шарапова Сингапурт болсон чансаа тогтоох тэмцээнд тэргүүлэв.
Хонконг дахь оюутнууд жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Их Британийн гүнгийн ахайтан Кэйт хөл хүнд болсоноосоо хойш анх удаа олны өмнө гарч, өнгөрөгч мягмар гарагт Сингапурын Ерөнхийлөгч болон тэргүүн ахайтантай Букингемийн ордноо уулзлаа.
Өмнөд Африкийн пара олимпын тамирчин Оскар Писториус хорих ял сонслоо.
Эбола вирусын халдвар газар авсаар амь үрэгдэгсдийн тоо 5000 хүрээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Чикаго хотын ардчилсан сонгуульд саналаа өгөв.
Мексикийн Игуала хотод 43 сурагч сураггүй алга болсонтой холбогдуулан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.
Хонконгд болж буй шар шүхэртнүүдийн хувьсгалыг дүрсэлсэн лего тоглоомууд үйлдвэрлэж эхэлжээ.
Газын зурвас дахь Израиль Палестины мөргөлдөөн үргэлжилж орон гэргүйчүүдийн тоо нэмэгдсээр байна.
Кени улсын үндэсний амьтны хүрээлэнд эх нь үхсэн зааны өнчин тугалыг өөр нэг нь үрчлэн авсан гайхалтай үйл явдал боллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт