ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амаржих үедээ төгсөх шалгалтаа өгсөн 21 настай ээж

    Пүрэв гарагт 21 настай оюутан бүсгүй Томмитрис Коллинс төрөх эмнэлгээс сэтгэлзүйн шалгалтаа өгсөн байна. Төрөх үйл явц эхэлж, гурван минутын зайтай базалж байхад ч залуу ээж сурах үйл явцаа хойш тавьсангүй. Учир нь Коллинсын хувьд Миддле Жеоржиа мужийн их сургуулийн төгсөх шалгалт байсан гэнэ. Хэдийгээр төрөхийн өвдөлтөөс улбаалж Коллинс шалгалтаа дөрвөн цаг өгсөн ч амжилттай давж чадсан байна. Мөн амьдралын шалгалтаа ч давж бяцхан охинтой болжээ. Тайлер Элизе охин төрөх үйл явц эхэлснээс 20 цагийн дараа мэндэлжээ. Америкийн Фокс 5 Атланта телевизээр Томмитрис Коллинсын тухай мэдээ цацагдсан төдийгүй, эрэлхэг зоригтой, бас хүсэл эрмэлзэлдээ үнэнч дүүгийнхээ гэрэл зургуудыг Коллинсийн эгч Фэйсбүүкт оруулахад интернет хэрэглэгчид нийт 15 мянган удаа түгээсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй