Хүүхэд эхээс мэндлэхдээ л хөхөх чадвартай төрдөг. Аливааг хөхөх нь хүүхдийн амьд үлдэх төрөлх зөн бөгөөд хоол тэжээл авахаас гадна өөрийгөө тайвшруулах, өөртөө таатай байдал үүсгэх нэг нөхцөл болдог. Хүүхдийн буйл, хэл нь өндөр мэдрэмтгий, тархинд мэдээллийг хурдан дамжуулдаг онцлогтой. Тиймээс цаг хугацаа явахын хэрээр хөхөх зуршил хүүхдийн зан төлөвт гүнзгий суудаг. Хэрэв танай хүүхэд хуруугаа эсвэл хөхөлтөө байнга хөхдөг бол эцэг эх, асран халамжлагч та бүхэн ямар ч аюулгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ерөнхийдөө хүүхэд таван нас хүрэхдээ хуруугаа хөхөхөө больдог. Энэ үе хүртэл хуруугаа хөхсөн бол өөрийгөө хамгаалж, тайвшруулах гол арга нь болсон гэсэн үг. Таван наснаас байнгын шүд ургаж эхэлнэ. Хүүхэд үүдэн шүднийхээ дор хуруугаа хийж хөхдөг учраас шүд орсгой, дорсгой ургах гол эхлэл болно. Иймээс таван настайгаас хөхөлт, хуруу хөхөх нь жинхнээсээ аюултай болж ирдэг. Цаашлаад бохир гарын олон төрлийн өвчнөөр өвчлөх, үеийнхэндээ гадуурхагдах, улмаар нийгмийн стресст өртөх эрсдэл өндөр.
Хуруугаа хөхөхийг яаж болиулах вэ?
Бидний үрсийн аз болоход өнөөдөр 2015 он. Цаг хугацааг жаахан ухрааж 1950-аад онд очвол эцэг эхчүүд хүүхдийнхээ хуруу хөхөх зуршлыг балмад аргаар таслан зогсоодог байжээ. Шүдний эмнэлэгт хүүхдийн үүдэн шүдэнд маш хурц шөвөг мэт зүйл түрхэх нь түгээмэл дэлгэрсэн арга байжээ. Өнөөдөр ч үүнтэй нэлээд төстэй арга хэрэглэгдсээр байгаа нь хүүхдийн хуруунд элдэв наалт, хуруувч зүүх явдал юм. Энэ аргыг Америкийн шүдний эмч нарын холбооноос сайшаадаггүй гэдгийг эцэг эхчүүд та бүхэнд онцлон дуулгаж байна. Харин тус холбооноос хүүхдийн хуруугаа хөхөх зуршлыг дараах байдлаар арилгаж болно хэмээн зөвлөж байна. Үүнд:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт