Одоогоос хоёр жилийн өмнө энэ өдөр Нью-Йорк хотын захирагч Майкл Блүмбэрг мягмар гарагт 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглосон хуулинд гарын үсэг зурж байжээ. Ингэснээр Нью-Йорк хот нь залуучуудад тамхи худалдахыг хориглосон АНУ-ын хамгийн том хот болсон түүхтэй. Нью-Йорк хотын захирагчаар 12 жил ажилласан Майкл Блүмберг 2014 оны нэгдүгээр сард халаагаа өгсөн. Тус хотод тамхи худалдан авах насны доод хязгаар 18 байсныг 21 болгож нэмэгдүүлсэн нь залуусыг аливаа хот зуршилд автаж, дасалтай болохоос хамгаалах зорилготой гэжээ. Майкл Блүмберг 21-р зуун тамхинаас үүдэлтэй өвчнөөр нэг тэрбум хүн нас барах тухай судалгааны дүнг дурдаад энэ хүмүүсийн дотор Нью-Йорк хотын иргэд битгий байгаасай гэж хүсдэгээ нуулгүй хэлжээ. Нью-Йорк хотын тамхичдын 80 хувь нь 21 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлсэн гэх дүн мэдээлэл байдаг учраас 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглосон энэ хууль үр дүнгээ өгнө гэж үзсэн байна. Мөн тус хотод нэг хайрцаг тамхины доод үнэ 2013 оны 11-р сарын байдлаар 10.05 ам.доллар болж, 20 ширхэгээс цөөн савалгаатай тамхи худалдахыг, хоёрыг авбал нэгийг үнэгүй зэрэг тамхины хөнгөлөлт сурталчилгааг хориглож, энэжурмыг зөрчсөн худалдаачдад хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт