ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сумоч У.Бямбажав жүжигчний мэргэжилтэй болжээ

    “One direction” хамтлагийн удахгүй гарах дөрөв дэх цомогт багтсан “Steal my girl” дууны клипийг клипэнд манай сумоч У.Бямбажав тоглосон байна. Тэрээр Лос Анжелесийн элсэн цөлд тус хамтлагийн дуучин Заян Маликтай барилдаж буйгаар клипэнд гардаг юм.

    Тэрээр Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны урлагийн наадмаас алтан медальтай ч сүүлийн үед зар сурталчилгаанд хүчээ сорьж, бүр мэргэжлээ сольж жүжигчин болоод амжжээ. Тодруулбал, сумоч маань АНУ-д жүжигчний дамжаанд суралцаж төгссөн бөгөөд элдэв реклам сурталчилгаанд дүр бүтээхээс эмээхээ больсон гэнэ. Тэрээр АНУ-д суурьшаад найман жил болж буй бөгөөд Лос-Анжелест зар сурталчилгааны нэгэн компанитай хамтран ажилладаг юм байна. Мөн “Субару”, “Оракл”, “Виза карт”, “Касперский”, “Хитачи” зэрэг дэлхийд нэр хүндтэй компанийн албан ёсны сурталчлагч болсон байна.

     

    Б.Хаш

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй