ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоёр аавтай охиныг нэг аав нь тээж төрүүлжээ

    Азаелиа хэмээх ой 10 сартай энэ хөөрхөн охин хоёр аавтай. Азаелиагийн аавууд нь ижил хүйстнүүд биш. Охин нэг ааваасаа төрсөн.

    Тийм ээ. Таны зөв Азаелиаг төрүүлсэн аав нь үнэндээ эмэгтэй хүн. Эмэгтэй хүн байсан. Энэ жил 29 настай Кэйден Колеман эм хүйснээс эр хүйсэнд шинжлэх ухааны тусламжтай шилжсэн хүн юм. Тэрээр бүтэн арван жилийн турш энэхүү хүйсний шилжилтэндээ зориулж гормоны эмчилгээ хийлгээд, хоёр хөхөө авахуулах мэс заслаас зургаан долоо хоногийн өмнө гэнэтийн бэлгээ авчээ. Кэйдений нуруу тасартал өвдөж, цусархаг зүйл доошоо гарч байжээ. Кейден найз залуу Элижиатайгаа жирэмсэн болчихсон байх вий дээ гэж инээлдэж байсан ч энэ таамаглал нь үнэн болж таарчээ. Эм хүйсийг дарангуйлах бэлдмэл 10 жил хэрэглэсэн ч Кейден аль хэдийн 21 долоо хоногтой жирэмсэн байсан гэнэ. Гайхамшиг биш гэж үү?

    Өнөөдөр Азаелиаг хоёр аав нь өсгөж байна. Инстаграмаар аз жаргалтай зургуудаа дэлхий дахинтай хуваалцдаг Азаелиагийн хоёр аав охиноо таван нас хүрэхэд энэ дэлхийд яаж мэндэлсэн тухай нь хэлэхээр төлөвлөсөн байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй