“Формула 1”-ийн долоон удаагийн аварга Германы домогт тамирчин Михаил Шумахер өнгөрсөн оны сүүлээр цанаар гулгаж байгаад осолдож улмаар тархиндаа томоохон гэмтэл авсан билээ. Уг ослоос хойш Шумахер ухаан оролгүй 3 сар өнгөрч өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа тархины хагалгаанд орж комд орсон байсан юм. Харин өнгөрөгч 6 дугаар сараас хойш түүний биеийн байдал улам муудаж тархи нь үхжиж магадгүй гэж оношлогдоод байсан ч түүний бие сайжрах найдвар төрж эхэлсэн талаар түүний эмч нар нь мэдэгжээ. Шумахер комноос гарч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирэх гурван жилийн дотор түүний тархинд нөхөн сэргээх эмчилгээ хийснээр бүрэн эдгээж чадна гэх дүгнэлтэд хүрчээ. Энэ талаар Францын интерфакс агентлагийн эмч нар мэдэгдсэн бөгөөд Шумахерийн бие нэг үеэ бодоход хамаагүй дээрдэж байгаа бид түүний тархины үйл ажиллагааг бүрэн сэргэх хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй гэсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт