Химийн хорт элемент ихээр агуулдаг хуванцар эд зүйлсээс дэлхий нийтээр татгалзаж байна. Та бидний нэгхэн сарын дараа гацуураа чимэглэх гэж байгаа өнгө алагласан гоёмсог чимэглэлд ч энэ бас хамаатай. Эрхэм уншигч та гацуур модныхоо чимэглэлийг ч эко болгохоор шийдсэн бол танд газар сайгүй, модны дор хэвтэх нарсны боргоцойгоор шинэ жилийн гайхалтай чимэглэл хийх олон сайхан санаа өгөх гэрэл зургуудыг хүргэж байна. Хүүхэдтэйгээ, дүү нартайгаа амралтын өдрийг үр бүтээлтэй, зурагт, компьютерээс хол өнгөрөөх гайхалтай санаа биш гэж үү? Нарсны боргоцой цуглуулангаа ойд цэвэр агаарт ч гарч болох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт