ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүд ходоодны ханиад тусах нь ихэсчээ

    Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ротарвирусын гаралтай ханиад ихэсчээ. Энэ өвчин нь бага насны хүүдэд бөөлжих, суулгах , халуурах  хам шинжээр илэрч улмаар таталт өгдөг байна. Дүүргийн эмнэлгүүдэд дээрх ханиадаар өвчилж, ханиадаа хүндрүүлсэн хүүхдүүд олноор хандаж байгаа юм байна.  Өндөр  халуурч гүйлгэснээр нярай хүүхдүүд богино хугацаанд жингээ алдаж байгаа аж.

    Өвдсөн  тохиолдолд хүүхдэдээ дур мэдэн антибиоток өгөхгүй байх, олны газраар явуулахгүй байх, урьдчилан  сэргийлэхийн тулд хүүхдийнхээ дархлааг сайжруулж илчлэг сайтай хоол ундаар хооллох, дулаан хувцаслахыг эмч анхааруулллаа.

     Уг ханиад хүүхдийн хоол боловсруулах замыг үрэвсүүлдэг тул “ходоод”-ны ханиад гэж хүмүүс нэрлээд  байгаа юм.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй