Нигер улсад мягмар гарагт 24 цагийн дотор хоёр удаа амиа золиослогч бөмбөг тэсэлжээ. Нигер улсын Ёола, Кано хотуудад хоёр удаагийн дэлбэрэлтээр олон арван хүн амь насаа алдаж, 120 гаруй хүн шархдан, тахир дутуу болсон байна. Мягмар гарагийн орой Ёола хотод болсон дэлбэрэлтэнд өртсөн 31 хүн амиа алдаж, 72 хүн гэмтэж шархадсан ч амьд үлдэж чаджээ. Мөн энэ хотоос 640 км алсад орших Кано хотын гар утасны хар зах дээр дараагийн амиа золиослогч бөмбөгөө тэсэлж 15 хүнийг хөнөөн 123 хүнийг шархдуулжээ. Тус улс дахь Улаан загалмайн нийгэмлэгээс амиа золиослогчдыг 11, 18 настай эмэгтэй хүүхдүүд байсан гэж мэдэгдэж байна. Гэрчүүд амиа золиослогч бололтой дөрвөн хүүхэд суулгасан автомашин Кано хотод амиа золиосолсон охиын захын гадна буулгаад хөдөлж явахыг харсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт