Түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг танд сонирхуулж байна. Гэхдээ тэдний олонхи нь өөрсдийн хүч хөдөлмөрөөр хөрөнгө босгосон бус харин өв залгамжилсан эсхүл хааны гэр бүлийнхэн байдаг нь сонирхолтой.
20. Friedrich Weyerhaeuser, 80 тэрбум ам.доллар
Фридрих хэдий Герман хүн байсан ч 1914 онд АНУ-ын Калифорниа мужид насан эцэслэжээ. Тэрээр амьд ахуйдаа өөрийн нэрээр нэрлэсэн Weyerhaeuser хэмээх компанийг удирддаг байсан ба компаниасаа ийм хэмжээний мөнгийг хуримтлуулсан аж. Гэхдээ түүний компани онцгой гойд үйлдвэрлэл эрхэлдэг байсангүй харин мод боловсруулдаг байв.
Түүний АНУ-д суурьшсан гол шалтгаан нь шар айрагны үйлдвэртэй болох хүсэлтэй нь холбоотой байсан ч шар айрагны үйлдвэрээсээ олсон ашигаа тэр өөрөө уугаад дууссан гэлцдэг. Аажмаар тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд агуу амжилт олоод байсан мод боловсруулах үйлдвэрийн бизнесссээ ч орхисон байна. Фридрихийн гэр бүл Иллинойс мужид амьдардаг байсан ба түүний үр хүүхдүүд одоо ч тэнд нилээд чинээлэг амьдардаг.
19. Ланкастерийн Гүн Хенри, 85.1 тэрбум ам.доллар
Түүний бүтэн нэрийг Henry of Grosmont хэмээдэг ба 1300-аад оны үед язгууртаны гэр бүлд төрсөн гүн юм. Харин Ланкастерийн гүн болох үедээ тэр улс төрч, өндөр дээд дипломатын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг байсан учраас энэ үедээ тэр маш их хөрөнгийг олж чадсан юм. Хенри Гүн тухайн үеийн Английн хамгийн чинээдэг эрхэм байсан ч II Эдвард хааны үед буюу 1322 онд цаазаар авахуулжээ.
18. A.T. Stewart, 90 тэрбум ам.доллар
1869 онд ийм их хэмжээний мөнгийн олно гэдэг санаанд багтамгүй хэрэг. Гэхдээ Alexander Turney (A.T.) Stewart хэмээх энэ эрхэм ийм хэмжээний мөнгийг олж чадсан юм. Тэр 1860-аад оны үед дэлхийн хамгийн амжилттай бөс барааны бизнессийг эрхэлдэг байв. Александр хамгийн энгийн хэрэглээ буюу хувцасны материал, даавуу, торго гэх мэт зүйлсийн "хаан" байсан гэхэд хилсдэхгүй.
17. Stephen Girard, 105 тэрбум ам.доллар
Стефан Жирард 1831 онд нас барах үедээ, АНУ-ийн нийт хөрөнгийн 0.75 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийн эзэн болсон байв. Тухайн үед хөлөө олоогүй байсан АНУ-ын банк санхүүгийн салбарт өөрчлөлт хийх хүн хамгаас хэрэгтэй байсан бөгөөд Жирард яг тэр хүн мөн байлаа. АНУ-ын хамгийн анхны банкийг толгойлох үедээ банкны хөрөнгийн ихэнхийг өөрөө худалдаж авсан аж. Ийнхүү тэрээр АНУ-ын анхны банкийг өөрийн нэр дээр болгон авч, "Жирардын Банк" хэмээн нэрлэсэн ба 1812 онд болсон дайныг гол санхүүжүүлсэн юм.
16. John of Gaunt, 110 тэрбум ам.доллар
Тэр Ланкастерийн нэгдүгээр хаан байв. Тэр III Эдвард хааны хүү байсан бөгөөд хэдий богино насалсан ч амьдрал нь хааны гэр бүлийн дунд сүр жавхлантай, мөн асар чинээлэг өнгөрсөн юм. Жонн Гүн гурван удаа гэрлэсэн ч гэрлэлтүүд нь бүгд бүтэлгүйтсэн байдаг.
15. Арунделийн Гүн Richard FitzAlan, 118.6 тэрбум ам.доллар
Тэр Английн цэргийн захирагч мөн язгууртан эрхэм байв. Тэрээр Эдмунд Гүнгийн хүү байсан ба нас биед хүрээд нэгэн чинээлэг айлын охинтой гэрлэж асар их хөрөнгөний эзэн болох эхлэл нь тавигдсан байна.
14. John Jacob Astor, 121 тэрбум ам.доллар
Тэр АНУ-ын магадгүй хамгийн анхны тэрбумтан байх. Жонн Германд төрсөн ч Америк руу нүүсэн бөгөөд тэндээ очоод үслэг эдлэлийн зах зээлийг анзаарч, үслэг эдлэлийн магнат болжээ Түүний бизнес Америкийн баруун хэсэгт ид хөгжиж байсан бөгөөд аажмаар түүний амжилт улам тэлж эхэлжээ. Ийнхүү их хөрөнгөтэй болж эхэлмэгцээ тэр илүү том хот буюу Нью Иорк хотод ирж, үслэг эдлэлийнхээ наймааг хийж олсон ашигаараа үл хөдлөх хөрөгнө худалдан авах байдлаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байна.
13. William de Warenne, 147.13 тэрбум ам.доллар
Тэр 1088 онд Сурригийн Гүн болсон юм. Харамсалтай нь үүнээс нэг жилийн дараа тэр цайзын бүслэлтийн үеэр амь эрсэдсэн юм. Уиллиам хааны гэр бүлийн хүн байснаас гадна Европ даяар худалдаа эрхэлдэг нилээд амжилттай бизнесмэн байв. Тэр тансаг зэрэглэлийн, ховор уух зүйлс, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийдэг байсан нь түүнийг бүх цагийн хамгийн амжилттай бөгөөд баян эрхэмүүдийн нэгд зүй ёсоор багтаасан юм.
12. Bill Gates, 136 тэрбум ам.доллар
Хүн бүр түүнийг мэднэ. Тэр машин, талх, сүү зэрэг зүйлстэй дүйхүйц хэмжээний хүн бүрийн өдөр тутам хэрэглэдэг Microsoft үйлдлийн системийг зохион бүтээсэн. Өнөөгийн техник технологийн дэвшлийг Microsoft-гүйгээр төсөөлөхөд бэрх.
Тэр эхнэр Мелиндатайгаа хамтран дэлхий даяар буяны үйл ажиллагааг зохион байгуулж хандив тусламжийг харамгүй өгдөг.
11. Alan Rufus, 178.65 тэрбум ам.доллар
Руфусыг 1040-1093 оны хооронд амьдарч байсан хэмээн үздэг ба тэр Уиллиам хааны дотны нөхдийн нэг байв. Тэр газрын худалдаа, давс, ноос ноолуурын худалдаа эрхэлдэг байв.
10. Cornelius Vanderbilt, 185 тэрбум ам.доллар
1776 он буюу АНУ-ын хөгжил тийм ч сайнгүй байсан үед Вандербилт усан тээврийн бизнес эрхэлж эхлэв. Гэхдээ тэр удалгүй төмөр замын салбарт орж ирсэн нь түүний асар их хөрөнгийн эх үүсвэр байв.
Түүний хүүхэд насны амьдрал тун хүнд байсан гэдэг. Тэр аавынхаа ажилд туслахын тулд 11 настайдаа сургуулиасаа гарч үүнээс таван жилийн дараа өөрийн бизнессийг эрхэлж эхэлсэн нь түүнийг ийм амжилтад хүргэжээ. Вандербилтийн нэр хүнд одоо ч дэлхий дахинд замхраагүй байгаа нэг шалтгаан нь тэрээр Теннеси мужид "Вандербилтийн их сургууль" хэмээх өөрийн нэрэмжит их сургуулийг байгуулсан явдал билээ.
9. Henry Ford, 199 тэрбум ам.доллар
Хенри Форд хэмээх залуугийн бизнес бүтэлгүйтсэн тохиолдол маш олон. Гэхдээ тэр өнөөдөр бид бүхний түүнд маш их баярлах ёстой зүйл буюу машин үйлдвэрлэлийн хөгжлийг цоо шинэ түвшинд авчирсан юм. 1900-аад оны эхэн үе буюу машин гэдэг зөвхөн хөрөнгө чинээлэг хүмүүсийн ховорхон хэрэглээ байх үед түүний зохион бүтээсэн энгийн машины загвар, хүн бүрийг машинтай болгох хүсэл, "Ford Motors" үйлдвэр түүнийг асар чинээлэг болгосон билээ.
8. Muammar Gaddafi, 200 тэрбум ам.доллар
Ливи улсын ерөнхийлөгч асан түүнийг та сайн санаж байгаа байх. Тэр Ливид иргэний дайн үүсэх хүртэл буюу 42 жилийн турш төрийн эрх барьсан нэгэн. Каддафи ерөнхийлөгч болмогцоо социалист дэглэмт улсуудын жишгээр ажиллаж өөрийн ноёрхолыг тогтоосон.
7. William Хаан, 229.6 тэрбум ам.доллар
Тэр өөд болох хүртлээ буюу 1087 он хүртэл Норманы хаан ширээнд суусан юм. Тэр хаан болохоосоо өмнө Нормандын Гүн байсан ба Норманчуудын Английн эсрэг хийсэн дайныг удирдан, дайнд ялсан эрэлхэг нэгэн байв.
6. Mir Osman Ali Khan, 230 тэрбум ам.доллар
Тэр Энэтхэгийн Hyderabad-ийн хаан байсан юм. Тэр хаан байх хугацаандаа хэмжээгүй их хөрөнгөтэй болсон ч Энэтхэгийн засгийн газар Hyderabad-ийг Энэтхэгтэй нийлүүлэх шийдвэр гаргаж, түүнийг хаан ширээнээс буулган бүх хөрөнгийг нь нийт 100 хуваан улсын хөгжилд зарцуулсан ч тэр маш чинээлэг нэгэн хэвээр үлдсэн гэдэг.
5. Николай Александрович Романов, 300 тэрбум ам.доллар
II Николай хаан Орос улсын хамгийн сүүлчийн эзэн хаан байсан юм. Мөн тэр Польшийн хаан, Финляндийн Гүн хэмээх эрхэм цолуудын эзэн байв.
Гэхдээ түүнийг хүмүүс тийм ч сайн удирдагч биш байсан гэж үздэг. Тэрээр дайн тулааныг нилээд дээгүүрт тавьдаг байсан ба түүнийг хаан ширээнд байх үед Орос улс агуу эзэнт гүрэн байснаас эдийн засаг, цэргийн хүчний хувьд маш сул дорой болсон гэдэг.
4. Andrew Carnegie, 310 тэрбум ам.доллар
Шотланд улсаас АНУ руу гэр бүлээрээ нүүсэн нь тэр гэр бүлийн бяцхан хүү Эндрьюгийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн шийдвэр байв. Тэр хамгийн анх цахилгаан дамжуулагчаас эхлэн, газрын тос, гангийн үйлдвэрийн магнат зуунд дуурсагдах алдартай бизнесмен болтлоо өсөж дэвжсэн.
Тэр АНУ-д хамгийн анхны гангийн үйлдвэрийг босгон, 1900-аад оны эхэн үед өнөөгийн өндөр барилгууд сүндэрлэсэн Америкийн гоёмсог хотуудыг байгуулсан юм. Мөн тэр нас барахаасаа 18 жилийн өмнө өөрийн гангийн үйлдвэрийг өнөөгийн ханшаар 13.6 тэрбум ам.доллароор зарж өөрийн нэрийг мөнхлөхийн тулд Карнегийн танхим, номын сан гэх мэт өөрийн нэр дээрх олон гайхалтай байгууламжуудыг байгуулсан билээ.
3. John D. Rockefeller, 340 тэрбум ам.доллар
Автомашин зохион бүтээгдэх хүртэл Америкчууд бензин гэж юу байдгийг ч мэддэггүй байв. Харин агуу Рокефеллер үүнийг Америкчуудад хамгийн анх танилцуулж байв.
Гэхдээ машинаас өмнө Рокефеллер Standard Oil хэмээх дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэрийг байгуулж тэр төмөр зам, керосины бизнесийн хаан болжээ. Тэр үйлдвэрээ хамгийн анх гурван найзтайгаа эхлүүлсэн бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн баян хүн хэмээн өнөөг хүртэл хүндлэгдсээр байгаа билээ.
2. Rothschild-ийн гэр бүл
Тэд 1700-аад оны сүүлээр Франкфурт хотноо банк санхүүгийн бизнес эрхэлж эхэлсэн байна. Өрхийн тэргүүн болох Мейэр хөрөнгөө таван хүүхэддээ хуваан өгсөн бөгөөд хүүхдүүд нь бүгд банк санхүүгийн чиглэлээр явсан байна.
1. Mansa Musa I, 400 тэрбум ам.доллар
Манса Муса 1300-аад оны үед 25 жилийн турш Малигийн хаан байсан эр. Малигийн эзэнт гүрэн тухайн үед нилээд хөрөнгөтэй, баян улсад тооцогддог байсан бөгөөд мэдээж эзэн хааны эрх мэдэлд энэ хөрөнгийн ихэнх нь хамаарагдана. Энэ гэр бүлд дэлхийн хамгийн гоё, хамгийн үнэтэй гэсэн бүх зүйлс байсан гэхэд хилсдэхгүй.
Маса Мусагийн зурмал зургуудаас харахад тэр гартаа ихэвчлэн цул алтан эдлэлүүд барьсан байдаг ба хэдий нэн эрт үед амьдарч байсан ч одоог хүртэл хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн баян хүн гэсэн суудлаас буухгүй байсаар байгаа билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт