Хахир хүйтэн өвлийн улирал ирж ханиад томуу ч ихэслээ. Та ханиад хүрч, хоолой ирвэгнэн байнга ханиалган өөртөө ч болон өрөөл бусдад төвөг удаад байна уу? Юуны түрүүнд та эмийн сан орж ханиалга намдаах эм авах тухай бодож байгаа байх. Тэгвэл түр азнаад доорх таван аргыг хэрэглээд үзээрэй.
Амьсгалын замын халдвар нь хоолойн салсыг ирвэгнүүлж ханиалгах шалтгаан болдог. Шингэн уух нь хоолойн салсаг бүрхэвчийг чийгтэй байлгаж ирвэгэнэлтийг намдаадаг.
Зөгийн балтай халуун ус, цай нь ханиалгыг намдаадаг.
Халуун шүршүүрт орох нь хамраас шингэн гоожих болон ханиалгыг ч багасгадаг. Зөвхөн хүйтнээс болсон хамраас нус гоожих, ханиалгахад тустай.
Цацдаг агааржуулагч, үнэртэй ус нь зарим хүнд илүү их хоолой ирвэгнүүлэх шалтгаан болдог. Хамгийн их ханиалгах шалтгаан нь тамхины утаа байдаг. Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас татгалзах хэрэгтэй.
Агаар чийгшүүлэгч нь гэрийн агаарыг чийгшүүлж ханиалгалтыг багасгахад тустай байдаг. Гэхдээ агаар чийгшүүлэгчийг хэтрүүлэн хэрэглэх нь уушгинд муу байдаг гэж мэргэжилтнүүд анхааруулдаг тул тааруулж хэрэглэх хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт