Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас жил бүр Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд, Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болж буй 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг хүүгийн ангийнхан оролцоно. Оролцогчид Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын музей, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв, Маамуу сүүний үйлдвэр зэрэг газруудаар зочлох юм. Аяллын турш хотын соёл, хотын түүхийн талаар мэргэжлийн хөтөч-тайлбарлагчид танилцуулга мэдээлэл хийх аж.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт