ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Германд террорист халдлагаас сэргийлж хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг цуцлав

    ХБНГУ-ын Ханновер хотод “Дэлбэрэлт үйлдэх тухай ноцтой төлөвлөгөө”-г илрүүлсэн тул мягмар гарагийн орой Голланд-Германы хөлбөмбөгийн багийн нөхөрсөг тоглолтыг тараасан байна. Германын Доод Саксон мужийн цагдаагийн дарга Уолкер Клуве “Цэнгэлдэх хүрээлэн дотор тэсрэх бөмбөг дэлбэрэх тухай тагнуулын мэдээ ирсэн” гэж мэдэгджээ. Энэ мэдээллээс улбаалж Голланд-Германы хөлбөмбөгийн тоглолтыг 90 минутын өмнө зогсоосон байна. Тэрээр мөн энэхүү шийдвэрийг гаргахдаа хөнгөн хуумгай хандаагүй, тагнуулын мэдээллийн ноцтой байдлаас улбаалж арга хэмжээ авсан гэж мэдэгдлээ. Германы хэвлэлүүд энэхүү тагнуулын мэдээг Франц улсын талаас авсан гэдгийг онцолж байгаа ч одоогоор мэдээллийн үнэн бодит эсэх нь батлагдаагүй байна. Германы хөлбөмбөгийн баг энэ үйл явдлын талаар “Манай баг хамгаалалтад орж, аюулгүй газарт ирээд байна” хэмээн Твиттерт бичсэн байна. Харин цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг нэн даруй гадагшаа гарахыг мөн цэнгэлдэх дотор бөөгнөрөхгүй байхыг анхааруулжээ. Тус тоглолтонд ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел болон засгийн газрын өөр гурван албаны хүн оролцох байсан аж. Германд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийг тараасан энэ үйл явдлаас тав хоногийн өмнө Парис хотод мөн л хөлбөмбөгийн тэмцээний үеэр гурван амиа золиослогч халдлага үйлдэж, нийтдээ 129 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ.

    Бэлтгэсэн Б.Агай

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй