ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн дуудлагын 50.2 хувь нь хуурамч дуудлага

    Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэдэх “Хүүхдийн тусламжийн утас 108” нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ оны 10 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд  нийт 270.153 дуудлага хүлээн авснаас үүхдийн эрхийн зөрчил 1010, хүүхэд хамгааллын 8.707 дуудлага ирсэн байна.  Түүнчлэн  зорилтот бус дуудлага 135.752, зөвлөгөө хүссэн 21.795, мэдээлэл хүссэн 34.867, Хүүхдийн тусламжийн утас 108-ын тухай мэдээлэл хүссэн 24.459 дуудлага иржээ. 

    Өөрөөр хэлбэл Хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн дуудлагын 50.2 хувь нь хуурамч дуудлага бөгөөд 135752 удаа дуудлага хийх хугацаанд тусламж хүссэн, нэн аюултай байдалд орсон хэдэн ч хүүхэд албаны байгууллагатай холбогдож чадаагүйг хэлэхэд бэрх. 

    Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд 108 утсаар тоглохгүй, хуурамч дуудлага өгөхгүй байх талаар мэдээлэл зөвлөгөө өгөх шаардлагатай байна. 

    2003 оноос эхлэн Олон улсын болон бүс нутгийн түвшинд хүүхдэд утсаар тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нэгдэж, Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child helpline international-CHI/-г үүсгэн байгуулсан.

    Тус сүлжээнд 143 орны /2013 оны 12-р сарын байдлаар/ 178 Хүүхдийн тусламжийн утас нэгдсэн бөгөөд жил бүр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага солилцдог. Тус байгууллага 2015 онд дэлхийн бүх оронд хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

    Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь 2013 оны жилийн тайландаа: …өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүүхдийн утсыг үнэ төлбөргүй ажиллуулдаг улс орнууд 126 сая орчим дуудлагыг хүүхэд, өсвөр үеийнхнээс хүлээж авч хариу үйлчилгээ үзүүлсэн бөгөөд жилдээ 13.8 сая орчим дуудлагыг хүүхдийн хамгаалал, халамжийн тусламж хүссэн асуудлаар хүлээн авдаг… талаар тэмдэглэсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй