ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Холливудын эрэгтэй жүжигчин ХДХВ-тэй гэдгээ зарлалаа

    Америкийн телевизийн жүжигчин Чарли Шин Today шоунд оролцох үедээ нэгэн ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрээр ХДХВ-ийн халдвартай гэдгээ телевизийн дэлгэцээр зарласан байна. Чарли Шин “Би энд өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө шоронгоос суллах гэж ирлээ” гэж хэлжээ. Мөн бусдын эрүүл мэндэд заналхийлж байгаа, олон хүнд халдаасан зэрэг өөрийг нь тойрсон худал яриаг залруулна гэжээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө ДОХ-ын халдварт өртсөнөө мэдсэн байна. Толгой өвдөх, тархиар хатгах, шөнөд хөлрөх зэрэг шинж тэмдэг илрэх үед жүжигчин Чарли Шин өөрийгөө тархины хорт хавдар тусчээ гэж эмээж байжээ. Хэрэв Чарли Шин өөрийнхөө халдварын тухай ийнхүү ам нээгээгүй бол нууцыг нь мэдсэн олон хүний сүрдүүлгэнд өртөж олон сая ам.доллараар хохирох байжээ. Мөн тэрээр ямар ч хүнд халдвар тараагаагүй гэдгээ батлан хэлсэн бөгөөд бэлгийн бүх хамтрагчид нь түүний халдварын талаар мэддэг гэжээ. Мөн ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээс хойш хоёр хүнтэй хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орсон бөгөөд тэр хүмүүс нь ч мөн эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд аж.

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй