Архивын Ерөнхий газраас “Ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрын дүрмийг хянан хэлэлцсэн тухай” материалыг олон нийттэй хуваалцлаа. Монгол Улсын арван дөрөвдүгээр он арван сарын шинийн дөрвөн бөгөөд аргын арван сарын гучин нэгний өдрөө Ардын засгийн газраа хурлын олон гишүүн хуралдаж зөвлөлдөн тогтоосон дөчдүгээр хурлын бичигт ломбардны тухай заажээ. Түүх хөөж үзвэл арван дөрөвдүгээр он арван сарын шинийн дөрвөн гэдэг нь 1924 оны 11-р сарын 1-ний өдөр болж таарч байна.
Монгол улсын хэмжээнд 2013 оны байдлаар 1097 барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байгаагаас Улаанбаатар хотод 521, орон нутагт 576 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг байршлаар нь задлан харахад, хамгийн их нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 109, Баянгол дүүрэгт 105 нь байрладаг бол орон нутаг дахь Орхон аймагт 310 ломбард байгаа бөгөөд энэ төрлийн үйлчилгээ нь боломжийн ашигтай тул сүүлийн хэдэн жилд тоо нь ийн өсчээ.
Ерэн жилийн тэртээх баримт бичигт ийн бичсэн байна.
Нэгдүгээр зүйл. Үүний урьд Сангийн явдлын яамнаас саяхан төсөвлөсөн данс үйлдэх комиссоос ломбардын дүрмийг бага сага засамжилж явуулахыг завдан бүхийд Банкны ерөнхий хорооноос энэхүү ломбардыг тус банкнаас эрхлэн гүйцэтгэхийг эрж мэдүүлсэн үүнд энэхүү ломбардыг эрхбиш урьд төлөвлөснөөр тус сангаас эрхлэн гүйцэтгэвээс ашиг орлого хуваагдахгүй бөгөөд ард нийтэд тусламж болгож болох болов уу хэмээх учрыг гаргаж уг дүрмийг хүргүүлэн залруулан засах зэргээр батлан тогтоомуу хэмээн хүргэж ирсэн тухайд манай Засгийн газраас эл ломбардыг улсын сангаас эрхлүүлэхээр Засгийн газрын хурлаар нэгэнт батлан тогтоосон хэрэг бөгөөд одоо Банкны ерөнхий хороонд шилжүүлэн эрхлүүлэхийг шууд хэрэгсэхгүй болгож харъяат санд хэвээр эрхлүүлэх ба уг дүрмийг хянаж ирүүлэхээр зохих газар явуулж эдүгээ ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн хуралдсан дөчдүгээр хурлын дөрөвдүгээр зүйлд мөнөөхөн тус хорооны тэргүүлэгчдийн хуралдсан хорин тавдугаар зүйлд энэ тухайн дүрмийг хянуулан ирүүлээр комисст гишүүн Данзан нарыг томилсон нь мөнхүү комиссоос тушаасныг дагаж энэхүү ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрын дүрмийг хянан хэлэлцэж нэмэх хасах залруулах зэргээр бага өөрчлөх саналыг сүүлд бичиж уг дүрэм ба хэргийн бичгүүдийг хүргүүлэн гүйцэтгэн шийтгэмүү хэмээн өргөснийг хэлэлцээд Нийслэл хотын ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрыг мөн хотын түр захиргааны газраа эрхлүүлэх ба уг дүрмийг харъяат комиссын төлөвлөн хянасны гадна бага сага нэмэн засамжилж нийлэмжтэй болсон учир засгийн газраа явуулан гүйцэтгүүлэхээр тогтсон тул гүйцэтгэн шийтгэмүү хэмээн ирснийг хэлэлцээд эл дүрмийг ардын намын төв хорооны хянан засамжилсан ба хэлэлцсэн нь зүйтэй болохын тул ёсоор болгон баталж Сангийн яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт