ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сая доллараар 26-тай залуугийн нүүрийг гал сөнөөгчид шилжүүллээ

    Миссиппи мужийн гал сөнөөгч 41 настай эрэгтэй өнөөдөр Брүклиний мотоциклын механикч 26 настай залуугийн нүүрийг авч, амьдралд эргэн ирсэн байна. Нью-Йорк хотын их сургуулийн Langone эрүүл мэндийн төвд түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан хүний нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

    150 гаруй ажилтантай тус эрдэм шинжилгээний төвийн тэргүүн Доктор Эдуардо Родригез “Манай үйлчлүүлэгч Патрик Хардисон 2001 онд шатаж буй байшинд хүний амь аврахаар орох үед байшингийн дээвэрт дарагдан улмаар хамгаалалтын маскт нүүрэн дээр нь хайлсан. Харин Хардисон азаар цонхоор үсэрч амьд үлдсэн” гэж тайлбарлажээ.

    Гал сөнөөгч Хардисоны нүүр бүхэлдээ, толгой, хүзүү, биеийн дээд хэсэг түлэгджээ. Тэрээр зовхи, чих, уруул, хамрын ихэнх хэсэг, үс, хөмсгөө бүгдийг нь алдсан ч амьд үлдэж чадсан юм. Энэ бүх хугацаанд Патрик Хардисон 70 гаруй удаа мэс засалд оржээ.

    Түүнийг сүмийн нэг гишүүн Langone эрүүл мэндийн төвтэй холбож өгсөн байна. Бүтэн жил гаруй хүлээсний эцэст донор олджээ. 26 настай Дэвид Родебау гэгч залуу 8-р сарын 12-нд мотоциклын ослоор амьсгал хураасан байж.

    Донор залуу зөвхөн Патрикт шинэ амьдрал бэлэглээгүй юм. Түүний нүүр төдийгүй зүрх, элэг, бөөр, нүд, арьс зэргийг бусад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтнөнүүдэд шилжүүлэн суулгасан байна.

    Донор амьсгал хурааснаас хоёр хоногийн дараа нүүр шилжүүлэн суулгах мэс засал эхэлж бүтэн 12 цаг үргэлжилжээ. Доктор Родригез багийнхаа хамтаар Хардисонд нүүр, хуйх, чих, чихний суваг болон эрүү, хацрын ясны зарим хэсгийг, хамрыг бүхэлд нь шилжүүлэн суулгасан байна. Мөн нүдний зовхи суулгаж, нүдийг цавчуулахын тулд зовхины булчинг ч нөхөн суулгажээ.

    Уншигчиддаа сонирхуулахад 1985 оноос хойш дэлхий дахин ердөө 28хан удаа нүүр шилжүүлэн суулгасан байна. Мэс заслаас улбаалан гурван хүн амиа алдсан  хэдий ч нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг ирээдүйтэй гэж үздэг байна.

    Доктор Родригезийн мэдэгдэж байгаагаар мэс заслаас хойш гурван сар өнгөрөхөд Хардисоны биеийн байдал сайн байгаа бөгөөд бие нь бүрэн эдгэх тийш хандсан гэнэ. Зургаан сарын дараа гэхэд гал сөнөөгч Хардисон эрүүл хүн шиг ярьдаг болох юм байна. Мэс заслын зардал нь 850 мянгаас нэг сая ам.долларт хэлбэлзэж байна. Патрик Хардисон энэхүү мэс заслын тухай Нью-Йорк сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би үлдсэн амьдралаа байнгын өвдөлт зовиуртай өнгөрүүлнэ. Гэхдээ нүүр царайтай байхад өвчинг тэсч чадна” гэжээ. 

    Бэлтгэсэн: Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй