Ирэх 12-р сард Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам” болно. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй тус наадмыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган томилогджээ. Тэрээр Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-ыг зорьсон бөгөөд эдгээр улсын боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж байгаа юм байна. Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарласан. Анхны алтан цомын эзэд нь монголын боксчид байгаасай хэмээн монголын спорт сонирхогчид энэхүү тэмцээнийг хоног тоолон хүлээж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт