ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элэгний сорвижилтын 3, 4 дүгээр зэрэгтэй хүн түрүүлж эмчилгээнд орно

    Одоогоор С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ, Грандмед, Гялс, Илтгэл, Интермед, Меданалитик, Онкоген, Сонгодо, Стандмед, Хаппи веритас, Элэг төв зэрэг эмнэлэг, лабораториуд хийж байна. Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцаж байгаа.  

    Дээрх лабораториудад хийгдэж байгаа С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний дундаж өртөг нь 90-190 мянган төгрөг байна. Иргэн эмчилгээнд хамрагдахын тулд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн зарим эмнэлгийн сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орох хэрэгтэй. Дээрх 11 лабораторийн наймд одоогоор нийт 2274 хүн С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээнд хамрагдсан бөгөөд идэвхжилтэй буюу вирус тоологдсон хүн 1413 байна. 

    Судалгаагаар хепатит С вирүсийн идэвхтэй халдвартай иргэн монгол улсад ойролцоогоор 130 мянга орчим байгаа ба үүнээс нэн тэргүүнд эмчилгээнд хамрагдах шаардлагатай нь 52500 орчим байна гэж үзэж байгаа.

    Үүнээс нэн түрүүнд эмчлүүлэх заалтыг ДЭМБ-ын зөвлөмж, батлагдсан зааврын дагуу эмчлэгч эмч сонгож, иргэнд зөвлөгөө өгнө. Иймд иргэн эмчийн зөвлөгөөг л мөрдөх шаардлагатай. Жишээ нь: Элэгний сорвижилтын (фиброз) 3, 4 дүгээр зэрэгтэй  /Метавир F3, F4/ өвчтөнг эмчилгээнд нэн тэргүүнд орох шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй