ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Муухай үнэртэй хүнийг автобуснаас буулгах шийдвэр дэмжлэг авсангүй

    АНУ-ын Сакраменто хотын нийтийн тээврийн газарт өнгөрсөн онд 7000 хэрэглэгчээс гомдол иржээ. Эдгээр гомдлын 318-ыг нь гэмт хэрэг гэж үзэн хариуцлага тооцсон байна. Хэрэглэгчдийн гомдлыг багасгах үүднээс Сакраменто хотын засаг захиргаа даваа гарагт нийтийн тээврийн дүрэмд өөрчлөлт орууллаа. Шинэ дүрмийн дагуу чанга дуу чимээ гаргасан, мөн унтсан хүмүүсийг автобуснаас буулгах аж. Тус хотын төвд сагсан бөмбөг, хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн шинээр барьсантай холбоотойгоор хотын төв рүү нийтийн тээврээр зорчих хүмүүсийн тоо нэмэгдсэнээс ийм шийдвэр гаргажээ.  Дүрэм журмаа чангатгаж, зорчиход тааламжтай болговол нийтийн тээврийг сонгох иргэдийн тоо нэмэгдэнэ гэж албаны хүмүүс үзсэн байна. Үүнд бүсэлхийнээс дээш болон доошоо бүрэн хувцаслаж, биеэ халхалсан, гутал өмссөн хүмүүст л нийтийн тээвэр үйлчлэх аж. Мөн бусад зорчигчдод сонсогдох хэмжээнд дуу гаргасан мөн дуу, хөгжим сонссон тохиолдолд буухыг шаардах гэнэ. Иргэдийн хүсэлтийн дагуу онц содон үнэртэй хүмүүсийг автобусаар зорчихыг хориглох санал гарсан ч дэмжлэг аваагүй байна. 

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй