Канад улсын Манитоба мужийн захиргаанаас дөчин жилийн өмнө хүүхдүүд төрөхдөө солигдсон тухай мэдээлэл үнэн болохыг баталлаа. Люк Мониас, Норман Баркман нар 1975 оны 6-р сарын 19-ны өдөр төржээ. Тэдний төрсөн нутаг нь зөвхөн агаараар эсвэл аюултай мөсөн замаар хүрч очдог, өнөөдөр 2800 хүн амтай Гарден Хилл аж. Хамт төрж, хамт өссөн хөвгүүдийг багаас нь аав ээжээсээ өөр царайтай гэж ярьдаг байж. Энэ оны зун хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Норман Баркманы ээж нь түүний төрсөн эх биш харин Мониасын ээж болохыг тогтоожээ. Харин Баркманы төрсөн ээж нь таалал төгссөн байна. Люк Мониас харъяа Манитоба мужийнхээ захиргаанд долдугаар сард энэхүү үйл явдлын талаар өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл учир нь олдоогүй байна. Мужийн захиргаанаас “Эмнэлэгт хоёр хүүхдийг сольсон аймшигтай, хариуцлагагүй үйл явдал хоёр хүүхдэд төдийгүй гэр бүлд нь удаан хугацаанд хохирол учруулсан бөгөөд тэдний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлсөн” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Франц улсад ийм үйл явдал тохиолдоход төрөхдөө солигдож, 20 жил өөр гэр бүлд амьдарсан хоёр эмэгтэйд 400 мянган еврог хохиролын төлбөр болгон өгөх шийдвэр гаргаж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт