ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Lonely Planet 2016 онд хаашаа аялахыг зөвлөж байна

    Дэлхий дахины аялагчдын хүсэн хүлээдэг нэгэн мэдээлэл ил боллоо. Lonely Planet цахим хуудаснаас эрхлэн гаргадаг 2016 оны хамгийн шилдэг аялалын хөтөч гарчээ. Өөрөөр хэлбэл ирэх онд таны заавал очиж үзэх ёстой газрууд энэ хөтөч мэдээлэлд багтаж байна. Ирэх онд таны заавал очиж үзэх, алдаж болохгүй улс бол Ботсван.

    Онгон зэрлэг Африкийг Ботсванд очиж л мэдрэх боломжтой гэнэ. Манай дэлхий дээрх зэрлэг амьтад хамгийн олноороо орших нутаг нь Ботсвани. Та энэ улсыг зорьсноор заан, гөрөөсөөс эхлээд аварга муур, Африкийн зэрлэг ноходыг ч харах боломжтой.

    Заавал очиж үзэх улс орны жагсаалтын дөрөвт Палау улс оржээ. Номхон далайд орших энэхүү арлын улс нь 200 гаруй шохойн чулуу, галт уул бүхий жижиг арлууд бий бөгөөд бүхэлдээ өтгөн ногоон ойгоор хучигдсан, эргэн тойрон оюу ногоон далай цэлэлзэнэ гээд төсөөл дөө.

    Lonely Planet-аас гаргасан 2016 онд очиж үзэх ёстой 10 улс

    1. Ботсван

    2. Япон

    3. АНУ

    4. Палау

    5. Латви

    6. Австрали

    7. Польш

    8. Уругвай

    9. Гринланд

    10. Фижи

    Таны очих ёстой 10 бүс нутаг

    1. Румын улсын Трансилвани

    2. Баруун Исланд

    3. Кубын Валле де Виналез

    4. Италийн Friuli дарсны бүс нутаг

    5. Шинэ Зеландын Waiheke арал

    6. Францын Auvergne хот

    7. Хавай

    8. Германы Бавари

    9. Бразилийн Коста Верде

    10. Их Британийн Сент Хелена

    Очих ёстой 10 хот

    1. Котор, Монтенегро

    2. Куито, Эквадор

    3. Дублин, Ирланд

    4. Жорж, Малайз

    5. Роттердам, Нидерланд

    6. Мумбай, Энэтхэг

    7. Фримантл, Австрали

    8. Манчестер, Их Британи

    9. Нашвилл, Теннеси

    10. Ром

    Хамгийн боломжийн үнэтэй 10 газар

    1. Эстони

    2. Хо Ши Мин болон Ханой, Вьетнам

    3. Зүүн Африк

    4. Шинэ Мексик

    5. Босни-Герцеговин

    6. Галишиа, Испани

    7. Күбик хот, Канад

    8. Коста Рикагийн Карибын тэнгисийн эрэг

    9. Зүүн Тимор

    10. Баруун Австрали

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй