ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уранаас Монгол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой

    Эрдэмтдийн тооцоолсноор Монгол Улсын газрын дор 1.5 сая орчим тонн ураны нөөц байгаа хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг ажээ. Илрээд байгаа нөөцөөрөө манай улс дэлхийд 10 дугаарт жагсдаг бөгөөд эдийн засгаараа тэргүүлэх АНУ, Япон, Франц, Герман зэрэг 30 орон цөмийн эрчим хүч ашиглаж, Хятад, ОХУ, Казастан, Австрали тэргүүтэй 19 орон уран олборлож байна. Ирээдүйд дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болох ураны зах зээл дээрх хэмжигдэхүүн нэгж нь фунт юм. Одоогийн байдлаар нэг фунт ураны дэлхийн зах дээл дээрх дундаж үнэ 35 ам.доллар байна. Нэг фунт нь монгол хэмжигдэхүүнээр 453 гр гэж тооцохоор нэг кг ураны үнэ 77.2 ам.доллар болж байгаа юм. Гэхдээ нэг кг ураныг гаргаж авахын тулд доод тал нь 30 ам.доллар зарцуулдаг гэж үзвэл цэвэр ашиг нь 47.2 ам.доллар болно.

    Ураны дэлхийн жилийн хэрэглээ 80.000 орчим тонн байдаг бөгөөд үүний 38 хувийг Казахстан улс дангаараа олборлодог ажээ. Энэ нь ойролцоогоор 29.000 орчим тонн юм. Үүнийг нэг кг уранаас олох ашиг болох 47.2 ам.доллараар үржүүлэхэд 1.4 тэрбум ам.долларыг Казахстан улс олдог гэсэн үг юм. Монгол Улсын хувьд жилд 10.000 тонн уран олборлох боломжтой бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 472 сая ам.доллар. Харин нийт ураны нөөцөөр тооцвол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой.  Цаашид дэлхийд ураны ханш өсөх тусам энэхүү ашиг нэмэгдэнэ.  

    Монголд уран олборлох хүсэлтэй байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олборолт явуулахдаа ураны хүдрийг газар дор уусгах технологийг нэвтрүүлнэ хэмээн ярьж байгаа. Энэ нь одоогоор дэлхийд нээгдээд байгаа уран олборлох хамгийн аюулгүй технологи юм. Харин энэ аргаар олборолт явуулахад нэг орд газарт ойролцоогоор 500 удаа өрөмдөх шаардлага гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг их хэмжээгээр бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй байдаг тухай зарим эрдэмтэд ярьж байна. Уран олборлох явцад гарсан хаягдал шороо буюу шалаамыг cалхинд хийсч орчинд тархахаас сэргийлж далан, хаалт байгуулан усаар дүүргэсэн ч ялгаагүй бохирдсон ус доош нэвчиж гүний усыг хордуулдаг аюултай байдаг байна. Энэ асуудлыг л шийдчихвэл Монгол Улс уранаас Оюу толгойн ордоос өгөх ашгаас хэд дахин илүүг олох боломжтой. Уран нь байгаль дээрээ хоргүй ч олборлох явцад ямар нэг байдлаар хор хөнөөл тарьж болзошгүй нь монголчуудын санааг зовоож буй юм.   

                                                                                                                           Ж.Ангараг

                

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй