МАН нарийн бичгийн дарга Т.Гантулга газрын дарга Д.Мөрөн Бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар яг одоо мэдээлэл хийж бна. Тэд ТЕГ-ын ажилтнууд МАН-ын байрлуу дайрч орон ажилтнуудыг өмгөөлөгчгүй байцааж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн заавраар ажиллаж байгаа нь байж боломгүй юм. ТЕГ Ерөнхий сайдын шууд мэдэлд байдаг ч энэ нь ингэж дураараа авирлаж болно гэсэн үг биш гэлээ. Хуулийн байгууллагууд улс төржсөн үйл ажиллагаа явуулж байна. ТЕГ улс төрийн байгууллага болж хувирлаа. Тагнуулынхан шөнийн цагаар олон ажилтнуудыг хоморголон байцааж прокурорын зөвшөөрөлгүй, гэрчгүйгээр эд зүйлс хурааж авсан. ТЕГ-ын эдгээр ажилтнуудын хууль бус үйлдлийг холбогдох газруудад шалгуулна гэж Д.Мөрөн дарга хэлэв. Мөн ТЕГ хуулиар хүлээсэн үүргээ хэтрүүлж МАН-ын ХМОНХГ дарга асан Н.Дэмбэрэлийг хэлмэгдүүлж байна гэж хэллээ. ХМОНХГ-ын дарга Н.Дэмбэрэл 10 хоногийн өмнө ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд ТЕГ-ын ажилтнууд өөрөөс нь тодруулга аваагүй гэж тэд тайлбарлалаа. Мөн өнөөдрийн байдлаар МАН-ын удирдах албан тушаалтнууд, газар хэлтсийн дарга нараас одоог хүртэл ямар ч тодруулга аваагүй, МАХН АН-ын гэрээний нууц хавсралт гэх материал МАН-ын ажилтнуудтай ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт