ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хангалттай хэмжээний ус уухгүй байхын сөрөг талууд

    1. Эрүүл мэндэд асуудал үүснэ 

    Өдөрт зохистой хэмжээний ус уух нь зүрхний шигдээс, бөөрний чулуу, бүдүүн гэдэсний хорт хавдар гэх мэт өвчлөлүүдээс хамгаалдаг. 

    2. Бодисын солилцоо хэвийн хэмжээнд явагдахаа болино 

    Хүний бие дэх шингэний хэмжээ хэвийн буюу зохистой хэмжээнд байгаа тохиолдолд хүний биеийн бодисын солилцоо хэвийн хурдтай явагддаг. 

    3. Бодож, сэтгэх үйл явж удааширсан хөдөлмөрийн бүтээмж багассан мэт сэтгэгдэл төрнө 

    Лондон хотын King's College-д хийсэн нэгэн судалгаанд хангалттай хэмжээний шингэн зүйл уусан хүүхдүүдийг бага хэмжээний шингэн уусан хүүхдүүдтэй оюун ухааны тоглоом тоглуулж өрсөлдүүлэхэд тэдний уралдаанд оролцох чадвар ижил түвшинд байсан ч хангалттай хэмжээний ус уугаагүй хүүхдүүдийн тархи илүү их энерги зарцуулсан байв. 

    4. Амархан өлсдөг, "ховдог" болно 

    Хүн хангалттай хэмжээний шингэн зүйл уугаагүй тохиолдолд цадаагүй мэт сэтгэгдэл төрдөг. 

    5. Нүүрэнд үрчлээ амархан үүсдэг 

    Хангалттай хэмжээний ус уухгүй бол хүний арьс тольгор байдлаа алдаж, амархан үрчлээ үүсдэг. 

    6. Сэтгэл санаа амархан тавгүйтдэг 

    2009 онд нэгэн судалгаанд хэсэг бүлэг залуусыг 60-75 минутын турш шингэн зүйл уулгалгүй дасгал хөдөлгөөн хийлгэн харин нөгөө хэсгийг нь хэвийн хэмжээнд шингэн зүйл уулган дасгал хийлгэсэн байна. Харин үр дүнд нь шингэн зүйл уугаагүй хэсэг нь дасгалын төгсгөлд илүү бухимдалтай, ядарсан байдалтай байв. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй