
Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байна. Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл арван жилийн өмнөхөөс 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж 1.8 дахин нэмэгджээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь ууж үзсэн, 11.8 хувь нь согтотлоо хэрэглэж үзсэн байна. Харин насанд хүрэгсдийн хувьд архийг сүүлийн 1 сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5 байна. Энэ нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг харуулж байна.

Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлэх явдал их байна. Судалгаанд хамрагдсан сурагчид эцэг эх, асран хамгаалагч нарын 35.8 хувь нь архи хэрэглэдэг гэж хариулжээ. Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгддэг байна. 2014 онд Монгол улсад бүртгэгдсэн 27318 гэмт хэргийн 6683(25.3 хувь )нь согтуугаар үйлдэгдсэн байна.Нийт гэмт хэргийн 25.3 хувь буюу дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн болох нь тогтоогдоод байна. Архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 2013 онд 422 орчим болж 2009 онтой харьцуулахад 1.9 дахин өссөн байна. 2013 онд эрүүлжүүлэгдсэн хүний тоог нийт хүн амын тоотой харьцуулахад давхардсан тоогоор 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт