Нийслэл хотод 2015 оны эхний 10 сард ой хээрийн 28 түймэр, ахуйн 2852 гал түймэр гарчээ. Гал түймрийн улмаас 28 хүн (үүнээс, хүүхэд 6) амь насаа алдаж, 23 хүн (үүнээс, хүүхэд 8) түлэгдэж гэмтжээ. Гал түймэрт иргэний хувийн өмчийн 1833, төрийн өмчийн 851, хувийн аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн 167, гадаадын хөрөнгө оруулалттай 1 обьект өртөж, нийт 12.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын алба гал түймрийн аюулаас 385 хүн, 764 байшин барилга, 5.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварчээ. Гал түймрийг гарсан шалтгаанаар нь ангилбал, цахилгаанаас 477, санамсаргүй байдлаас 2086, санаатай үйлдлээр 1, шалтгаан тогтоогдоогүй 192, бусад шалтгаанаар 96 гал түймэр гарсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт