Улаанбаатар хотын статистикийн газраас энэ оны 10-р сарын мэдээг гаргажээ. Оны эхний 10 сард 34711 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 213 хүүхдээр цөөн байна. Нийт төрсөн хүүхдийн 12.8 хувь буюу 4426 нь бусад аймгийн харъяат эхчүүдээс төрсөн байна. Энэ хугацаанд эхийн эндэгдэл 9, нэг хүртэлх насандаа эндсэн хүүхэд 498 тохиолджээ.

Нялхсын эндэгдлийн 26.7 хувь буюу 92 нь Сонгинохайрхан, 23.8 хувь буюу 82 нь Баянзүрх, 12.8 хувь буюу 44 нь Баянгол, 11.3 хувь буюу 39 нь Чингэлтэй, 10.4 хувь буюу 36 нь Хан-Уул, 10.1 хувь буюу 35 нь Сүхбаатар, 3.2 хувь буюу 11 нь Налайх, 1.4 хувь буюу 5 нь Багануур, 0.3 хувь буюу 1 нь Багахангай дүүрэгт тус тус гарсан байна. Нялхсын эндэгдлийн 30.7 хувь буюу 153 нь бусад аймгийн харъяат байна. Өмнөх оны мөн үеэс нялхсын эндэгдэл 0.06 промилээр өсчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт