
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нь АНУ руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улс АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA)-аас хийх Аюулгүй ажиллагааны аудит шалгалтанд хамрагдаж САТ 1 эрх авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор АНУ-ын төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийсэн байна. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын ИНЕГ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарын ур чадварыг сайжруулах, дадлага туршлага эзэмшүүлэх үүднээс FAA-ээс нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын хяналтын байцаагчийг Монголын ИНЕГ-т богино хугацаагаар (1-2 сар) томилон ажиллуулж, туршлага хуваалцах талаар хүсэлт тавьсан. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас хамтран ажиллахад бэлэн байгаагааа илэрхийлж FAA-ын байцаагчаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг олж зуучлаж өгөх талаар харилцан тохиролцжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт