ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мобиком: Румын, Мальтагаас SMS илгээсэн байсан

    Өнөө өглөөний шуугиан тарьсан зохиомол гэх мессежийн талаар  Мобиком групп мэдээлэл өглөө. “Мобиком” группийн дэд захирал М.Энхсайхан ийм тайлбар өгөв.
    М.Энхсайхан:
    -Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол бол ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан гэсэн үг биш. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно.
    “Мобиком” групп асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу хандаж, Монгол руу ирж байгаа урсгалыг таслан зогсоогоод байна” гэлээ.

     20 хэрэглэгчийн дугаар чухам яаж сонгогдсон, гишүүдийн дугаарыг хаанаас авсан зэрэг асуудал анхаарал  татаж байна. Энэ асуудлаар  Мобиком нарийвчлан  шалгаж дахин мэдээлэл өгнө гэлээ.

    Уг асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ-аас ч шалгуулж байгаа билээ.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй