ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Халаасны бүх мөнгөөрөө орон гэргүй өвөөг дайлсан 4 настан

    Энэ жил дөрвөн нас хүрч байгаа Лола Көркпатрик охин дэлхий дахинд өөрөөсөө бусдыг хайрлахыг сургалаа. Түүний насны хүүхдүүд мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй, мэддэг бол чихэр, тоглоом авдаг л гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ бяцхан охин нэгэн эрэгтэйг хүйтэн, нойтон газарт сууж байгааг анзаараад ээжээсээ яагаад гэж асуужээ. Лолагийн ээж Рода охиндоо энэ хүнд очих газар байхгүй, орон гэр байхгүй гэдгийг ойлгуулжээ. Хөөрхий эрд туслахаар шийдсэн Лола хамгийн ойрхон байсан нарийн боовны газарт очиж өөрт байсан бүх мөнгөөрөө бүрмэл зайдас худалдаж авчээ. Лола орон гэргүй хүнд халаасны мөнгөөрөө худалдаж авсан зайдсаа өгөөд зогсоогүй дулаацуулах гэж тэвэрсэн байна. Өгөөмөр сэтгэлт 4 настай охин үг хэлж чадахгүй жаахан ичиж, сандрахад Лолагийн ээж охиныхоо авч өгсөн зайдсыг түүнд өгчээ. Рода Көркпатрик энэ тухай нэгэн сонинд “Тэр хүний нүдэнд нулимс дүүрэхийг харсан, бас дахин дахин баярлалаа гэж байсан. Энэ явдлыг тэр мартахгүй гэдэгт итгэлтэй байна.Би охиноороо ингэж бахархаж байсангүй” гэсэн байна. Бяцхан охин Лолаг орон гэргүй хүнд тусалж байхыг харсан хүмүүсийн нэг нь интернетэд ингэж бичжээ. “Өнөөдөр үдэд Коммершл замын хумсны салоны гадна нэг орон гэргүй хүн сууж байлаа. Би хумсаа дөнгөж янзлуулчихаад гарч иртэл долоо ч хүрээгүй гэмээр бяцхан охин ээжтэйгээ байж байв. Охины ээж тэр хүнд миний охин халаасны мөнгөөрөө танд хоол авч өглөө гэж хэлэхэд охин хажууд нь сэтгэл  нь догдолсон бололтой харагдаж байсан. Тэр эр уйлж, бас талархаж байсан. Энэ сайхан үйл явдлыг харсан болохоор би өнөөдөр үнэхээр сэтгэл дүүрэн байна. Ирээдүй хойчдоо итгэх итгэл төрлөө” гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй