Танзани улсад шимпанзе судалж байгаа Япон эрдэмтэд хүн төрөлхтөнд нийгмийн халамж хэрхэн үүссэнийг тайлбарлахуйц баримт дэлгэлээ. Хоёр эм шимпанзе хөгжлийн бэрхшээлтэй буюу байгальд амьд үлдэх ямар ч боломжгүй дорой төрсөн мондийг асарч халамжилж 23 сар хүргэсэн байна. Хамгийн гол нь халамжлан хамгаалагч эмэгчин шимпанзе нь бяцхан мондийн эх биш юм. Мөн шимпанзегийн бүл хөгжлийн бэрхшээлтэй буюу өвчтэй бяцхан шимпанзег гадуурхах, эсвэл дөлж холдох шинж тэмдэг үзүүлэхгүй байгаа аж. Өвчтэй шимпанзег гаршуулсан шимпанзе нарын дунд өмнө нь бүртгэгдэж байсан Дауны синдромтой гэж эрдэмтэд үзэж байна. Даунтай бяцхан шимпанзег төрүүлсэн эх нь болон эхтэй нь нэг эхээс төрсөн эмэгчин шимпанзе хамтран халамжилж 23 сар хүргэжээ. Шимпанзе эх өөрийн үр төлдөө цусан холбоотой бус амьтныг ойртуулахгүй байгаа нь мөн ажиглагджээ. Монгол малын жишээгээр тайлбарлавал өвчтэй шимпанзе тэлээ хурга шиг хоёр эхтэй гэсэн үг юм. Шимпанзегийн төл эхийгээ хөхөхдөө эхийнхээ биенээс хөл гараараа зүүгддэг. Харин өвчтэй шимпанзегийн хөл эхээсээ зүүгдэж чадахааргүй сул учраас нэг ээж нь шимпанзег өргөж нөгөөх нь хөхүүлдэг байжээ. Ийнхүү шимпанзе судлалын түүхэнд зэрлэг байгальд амьдарч байгаа шимпанзе нар сул дорой нэгэндээ нийгмийн халамж үзүүлж байгаа үйл явдлыг анх удаа баримтжууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт