ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нөхрийнхөө тусламжтайгаар нүүрний арьсаа арчлах арга

    28 настай Трэси Кисс Youtube хуудсанд гоо сайхан, нүүр будалтын чиглэлээр видео блог хөтөлдөг. Трэси өдөр тутамдаа хэрэглэдэг үнэгүй, өндөр үр дүнтэй, олдоц сайтай гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг задаллаа. Хоёр хүүхдийн эх тэрээр арьсаа өдөр тутамд энэ бүтээгдэхүүнээр цэвэрлэснээр  үрэвсэл багасч, нүүр нь гэрэлтдэг тухайгаа ярьжээ. Үнэгүй, өндөр үр дүнтэй энэ бүтээгдэхүүнийг Трэсигийн найзууд өдөр бүр жижигхэн саванд хийн авчирч өгдөг байна. Эмзэг мэдрэмтгий арьстай тэрээр найзуудынхаа үрийн шингэнийг өдөр бүр нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж, 20 минут маск тавьдаг гэнэ.  “Хүмүүс нүүрэндээ үрийн шингэн түрхэнэ гэхээс эвгүйцэж байж магадгүй. Гэхдээ арьсны батгашилтыг эмчлэх байгалийн эрүүл арга шүү дээ” гэжээ. Цэвэр байгалийн гаралтай, идэвхтэй, амьд гээд үрийн шингэний давуу талуудыг ч Трэси онцолжээ. Эрчүүдийн үрийн шингэнд уураг задлах үйлчилгээтэй фермент агуулагддаг. Өдөр тутамд арьсанд түрхвэл эдгээр фермент нь арьсны үхэжсэн давхрагыг гуужуулж, арьсыг толигор болгоно. Үүний зэрэгцээ цайр, магни, кальци, кали, фруктоз зэрэг химийн элемент агуулдаг учир арьсанд тэжээл өгөх талтай.

    Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй