
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэнт газарт Грандмед эмнэлгийн харьяа “Баатар ван” амралт сувиллын цогцолбор өнгөрсөн зун үүд хаалгаа нээсэн. Улаанбаатар хотоос 580 км, Эрдэнэт хотоос 180 км зайтай тус цогцолбор нь боломжийн үнээр өвлийн утаанаас холдож, ходоодны болон чихрийн шижин өвчлөлтэй бол рашаан эмчилгээ хийлгэн биеэ эмчлүүлэнгээ тав тухтай орчинд амрахыг хүссэн иргэдийн зорин очдог газар болжээ.


Бүх нийтийн санал асуулгаар 2014 оны шилдгийн шилдгээр шалгарсан Грандмед эмнэлэгийн харьяа Баатарван цогцолбор нь Монгол орны эрүүл мэндийн салбарт хийгдсэн маш чухал хөрөнгө оруулалт билээ. Иймээс ч эмнэлгийн харьяа сувилал үйлчлүүлэгчдийн талархлыг ихээр хүлээж байна. Баатарванд очсон ходоод гэдэсний болон чихрийн шижингийн өвчлөлтэй хүмүүс рашаан эмчилгээ хийлгэхээс гадна Грандмед эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын бүх төрлийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн зочид эрүүл цэвэр агаар, дэлхийн стандартад нийцсэн орчинд сувиллын тусламж үйлчилгээ авч, тав тухыг мэдрэн, эрүүл саруул болсондоо сэтгэл хангалуун байгаад бид бүхэн баяртай байна. Баатарван сувилал жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулж, улирал бүрийн онцлогт тохирсон арга хэмжээ зохион байгуулдаг. Өвлийн улиралд цана, чаргаар гулган, уулын аялал хийн, цасны мотоциклоор аялаж алжаалаа тайлах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Үүний зэрэгцээ амрангаа алжаал ядаргаагаа тайлж урлагийн тоглолт сонирхох боломжтой. Тухайлахад МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 10-р сарын 30, 11-р сарын 01-нд тоглолтоо хийсэн байна. Мөн дуучин Б.Амархүү, Э.Агиймаа, С.Сэрчмаа, Н.Наагий нар Баатарван амралт сувиллын цогцолборт тоглолтоо хийн амрагч сувилуулагчдад ая дуугаа өргөх гэж байна.




МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт