Голландын эрдэмтэд эцэг эхчүүдэд хүүхдэдээ жимсний шүүсний оронд хар цай уулгахыг зөвлөж байна. Бүх улс оронд дэлгэрсэн энгийн цай нь цусны даралтыг бууруулж, чихрийн шижин, саа өвчний аюулаас сэргийлдэг ач тустай. Голланд улсын Эрүүл мэндийн зөвлөлөөс өдөрт 3-5 аяга цай уухыг зөвлөж байна. Ингэхдээ эмийн ургамлын цайг тооцохгүйгээр хар юмуу ногоон цай уух хэрэгтэй. Өдөрт дээр дурдсан хэмжээгээр цай уувал зүрх судасны өвчин, харвалтын эрсдэл буурдагийг өөр олон судалгаа нотолжээ. Тус улсад сурагчдад өдрийн цайны цагаар жимсний шүүсний оронд хар цайгаар үйлчлэх болоод уджээ. Голландын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентад зөвлөгөө өгдөг бие даасан шинжлэх ухааны тус байгууллага нь сүүлийн 10 жилийн ажиглалт судалгааны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт