Таны нуруу өвддөг үү? Та нурууны өвчлөлийн талаар хэр их мэдэх вэ? Тэгвэл саяхан энэхүү асуудлын талаар Фэйсбүүкийн нурууны гэмтэл, нурууны зөөлөн эдийн гэмтлийн талаар ярилцах бүлгийн гишүүд хамгийн анхны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Манай улсад нийт Фэйсбүүкийг 1.200.000 мянган хэрэглэгч ашигладаг ба 200-300 групп бий. Тэр дундаа өөрсдөддөө тохиолдсон нуруу нугасны өвчлөлийн нэгдсэн иргэдийн группийн анхны уулзалтыг Гранд Мед эмнэлэг зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь нуруу нугасны өвчин гэж юу вэ? уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгон, өвдсөн хойноо эмнэлэгт хандах биш урьдчилан сэргийлж байх хэрэгтэйг Нуруу нугасны их эмч М.Тэмүүжин, Үений мэс заслын их эмч З.Оргил нар зөвлөлөө. Группийн гишүүд нь 2014 оноос эхлэн нийт 14.000 идэвхитэй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан ба очоогүй эмнэлэг, бариа засалч байхгүй байсан талаараа сургалтын үеэр ярьж байлаа. Энэхүү өдөрлөг нь сар бүр зохиогдох ба сургалтанд хамрагдсанаар иргэд өөрсдийн гэсэн шаардлагатай мэдээллийг эмч нараасаа асуух өөрсдөдөө тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг шийдэх гарцыг хайж байлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт