Хүн бүр харилцан адилгүй таргалдаг. Та болон таны эргэн тойронд туранхай ч гэсэн "хөөрөх" цүдгэр гэдэстэй хүмүүс байж л байдаг. Харин тэдгээр гүзээтэй хүмүүс нь тарган хүмүүсээс илүү эрүүл мэндийн эрсдэлтэй байдаг талаар эрдэмтийн судалгааны хариу гарчээ.
Өнгөрөгч даваа гарагт эрүүл мэндийн "Annals of Internal Medicine" сэтгүүлд зөвхөн гэдсээрээ таргалдаг буюу гүзээтэй хүмүүс бүх биеэрээ жигд таргалдаг хүнээс илүү богинохон насалдагийн судалж тогтоосон талаар нийтэлжээ. Судалгааг 18-90 насны 15,184 насанд хүрсэн хүн дээр 14 жилийн турш нас баралт, зүрхтэй холбоотой өвчний ажиглалт хийж дүнг гаргасан байна. Гэдсээрээ таргалдаг хүмүүс нь үнэн хэрэгтээ биеийн Хэвийн Жингийн Индекс /BMI/ нь зүгээр гардаг. Гэвч тэдгээр хүмүүс таргалалттай хүмүүсээс илүү их нас барах тохиолдол их байгаа нь судалгааны дүнд гарчээ.
"Гэдэс орчмын таргалалт нь бусад арьсан доорх өөхнөөс илүүтэй висцерал өөх агуулдаг байна. Энэ өөх нь энгийн өөхнөөс илүү аюултай байдаг учир гүзээтэй хүмүүс эрт нас бардаг шалтгаан байж болно" хэмээн судалгааны багынхан тайлбарлажээ.
Эрчүүдийн гүзээ ийм асуудал дагуулдаг
“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт