ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажаа гэгээн АЖ Ц.Батчулуунд халуун сэтгэлээр туслав

    Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд зориулсан хандивын аян үргэлжилсээр. Энэ аянд хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд нэгдэж байгаа. 

    АНУ дахь монголчууд маргааш “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт Оакланд дахь Ажаа гэгээний байранд зохион байгуулна. Ажаа гэгээнтэн хандивын тоглолтод гүн туслалцаа үзүүлж, Ц.Батчулууны эмчилгээнд зориулан мөнгөн хандив өргөжээ.

    Хандивын арга хэмжээг АНУ-д амьдарч буй Ш.Баатар, Б.Алтанзаяа нар санаачлан зохион байгуулж, Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, “Гэр” хүүхдийн төвийн “Би Монгол” сургууль ивээн тэтгэж байгаа гэнэ. Аян цааш өрнөж, хөөмийч, эвэр бүрээч Л.Өлзийсайхан Чикаго хотод өнөөдөр, ням гаригт Г.Алтанхуяг Лос Анжелoс хотод хандивын тоглолт зохион байгуулах аж.

                                                                                                                         Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй