АНУ-ын Филаделф мужид амьдардаг нэгэн эмэгтэй насанд хүрээгүй хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харанхуй зооринд хорьж, бэлгийн дарамт үзүүлэн, мөнгө олж ирэхийг шаарддаг байсан нь илэрч бүх насаараа хоригдох ял авчээ.
Түүнийг Линда Вестон гэдэг бөгөөд 10 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэц мэдрэлийн асуудалтай хүмүүсийг ийнхүү хэрцгий аргаар ашигласан нь тогтоогдсон байна. Түүний байшингийн хонгилд насанд хүрсэн дөрвөн хүн хоригдсон байхыг тус газрын эзэн хамгийн анх 2011 онд мэдэж цагдаад мэдэгдсэнээр тус аймшигт хэрэг илэрсэн аж. Тэнд байсан дөрвөн хүнийг хооронд нь гавлаж гинжилсэн байдалтай байв.
Линда хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй хүмүүс эсвэл бага насны хүүхдүүдийн дэргэд очин өөрийгөө сувилагч, асрагч хэмээн итгүүлэн гэрлүүгээ авч явдаг байсан ба гэртээ хорьж, тэдний нийгмийн халамжийн мөнгийг авдаг байжээ.
Гэмт хэрэгтний шунал ингээд зогссонгүй, хоригдлуудаа бүр ч хэрцгий аргаар тамладаг, амьтнаас дор харьцдаг байв. Тэднийг үргэлж харанхуй чийгтэй орчинд хорин, хүчээр нойрсуулах эм уулгадаг байсан ба хоол, ус өгдөггүй байжээ. Түүнчлэн бие засахыг нь хүртэл хориглож, оргохыг оролдвол аймшигтай зоддог, зарим эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байжээ.
Харамсалтай нь арав гаруй жилийн хугацаанд хоёр ч эмэгтэй энэ хүйтэн хонгилд амиа алджээ. Нийтдээ тэр арав орчим жилийн хугацаанд зургаан насанд хүрэгч, дөрвөн бага насны хүүхэд хулгайлсан бөгөөд тэтгэмжийн мөнгөнөөс нийт 212.000 ам.доллар олсон байна.
Шүүхийн танхимд шүүгдэж байхдаа Линда "Би бурханд итгэдэг. Бурхан юу болсныг мэдэж байгаа" хэмээн байн байн давтан хэлж байжээ.
Түүний хэрэг энэ оны эхэн үеэр шийдэгдсэн бөгөөд нийт 196 зүйл ангиар ялласан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт