ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатар-Манжуурын аялал жуулчлалын уулзалт болов

    БНХАУ-ын Манжуурт Улаанбаатар-Манжуур хотын аялал жуулчлалын уулзалт 10 дугаар сарын 17-20-нд боллоо. Өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотод болсон “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болох энэ удаагийн уулзалтаар Хятадын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

    Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж байгаа хот юм. Тус  хотод жилд 4,6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна. 2013 оны 10 дугаар сараас “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр бүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн юм. Харин ОХУ-ын иргэд манай улсад 11 дугаар сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бүрдэж байгаа бөгөөд талууд энэ талаар харилцан ярилцаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй