2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.
\ Хугацааны сүүлчээр цас орж хүйтэрнэ\
Баруун аймгуудын нутгаар: 12-13нд нутгийн хойд хэсгээр, 14-15нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зарим нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-15нд зарим газраар цас орно. 13-15-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 9-13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус хүйтэн өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 14-нийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 14-15-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт