ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэтхэгт дахин хүчингийн хэрэг гарлаа

    Энэтхэг улсын технологийн компаниуд орших Банглор хотын захад нийтийн тээврийн автобусны жолооч зорчиг19 настай оюутан бүсгүйг хүчиндсэн хэрэг гарсан тухай Yahoo дамжууллаа. Банглор хотын цагдаагийн газраас “Жолооч бүсгүйг хүчирхийлснийхээ дараа замын хажууд хаясан” болохыг мэдээлжээ. Бүсгүй пүрэв гарагт Банглор хотын төвөөс 30 км гадна орших Хоскоте хэмээх асрамжийн төв рүү буюу ажилдаа явахаар тус автобусанд суусан байна. Автобусны жолооч хамт ажилладаг автобус цэвэрлэгч этгээдэд жолоогоо шилжүүлж, бүсгүйг хүчирхийлсэн байна. Бүсгүйг автобусанд суух үед жолооч цэвэрлэгч хоёроос өөр ямар ч зорчигчгүй байсан нь энэ хэрэг гарах үндэс болжээ.

    Хэрэтг сэжиглэн 26 настай жолооч Рави болон цэвэрлэгч 23 настай Манжунат нарыг баривчлан саатуулсан байна. Хохирогч өөрийн биеэр эмнэлэгт очиж, энэ үйл явдлын талаар хэлснээр эмнэлгээс цагдаа нартай холбогджээ.

    Энэ хэргээс нэгхэн сарын өмнө буюу 10-р сарын 3-нд мөн л Банглор хотод автобусны жолооч, цэвэрлэгч нар бүлэглэн 23 настай эмэгтэйг  хүчирхийлсэн хэрэг гарч, гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

    Эдгээр хэргүүд үйлдэгдсэн Карнатака мужийн Дотоод хэргийн шинэ сайд Парамешвара энэ төрлийн хэрэгтэй эрс тэмцэхээ мэдэгдсэн байна. Тэрээр “Мужийн аль ч хэсэгт бэлгийн хүчирхийлэлтэй эвлэрэхгүй бөгөөд цагдаагийн байгууллагад энэ хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон” гэжээ.

    Энэтхэг улсын нийслэл Дели хотод 2012 онд оюутан бүсгүйг бүлэглэн хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэг гарснаар дэлхий дахинд Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл түгшүүрийн түвшинд хүрснийг зарласан билээ. Гурван жилийн өмнөх энэ үйл явдлаас улбаалж Энэтхэг улс бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдох хууль тогтоомжуудаа шинэчилж, шүүх хурлын үйл явцыг хурдасгаж, оногдох ялын хэмжээг нэмэгдүүлсэн юм.

    Зургийн тайлбар: 2012 оны бүлэг хүчингийн хэргийн буруутнууд

     

     

     

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй