ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэр хөвгүүд унтаж байна, хаалга тогшихыг хориглоно

    Дөнгөж төрсөн хүүхэд өдрийн ихэнх цагт унтдаг бол сар сараар өсөх тусам унтах цаг нь багасдаг. Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн унтах цагаар олон ажил амжуулж, азтай байвал өөрөө дугхийж чаддаг. Бага насны нэг хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн өдрийн унтлага ийм чухал байхад ихэр хүүхэдтэй, тэр тусмаа ихэр хөвгүүдтэй ээжийн хувьд ямар чухал байх нь илэрхий билээ.

    Тэгвэл англид амьдардаг 37 настай Наташа Батлер гэх ээж хөвгүүдийнхээ унтлагын цагаар хаалган дээрээ олон хүний эгдүүцлийг төрүүлсэн зарлал хаддаг байна.  “Ихэр хөвгүүд унтаж байна. Тиймээс дараах гурван тохиолдлоос бусдаар хаалганы хонх дарахыг хориглоно. Үүнд нэг хэрэв та Гэри Барлов бол, хоёр хэрэв би их хэмжээний сугалаа хожсон бол, гуравт  миний таньдаг хэн нэгэн нас барсан бол” гэж бичжээ. Ийн бичих болсон нь ч учиртай. Энэ долоо хоногт гурав хүрсэн ихэр хөвгүүдээ унтсан хооронд Наташа цэцэрлэгээс нь таван настай том хүүгээ авдаг байна.  Наташагийн энэ санаа Фэйсбүүкт 40 мянган “like” авсан бөгөөд өөр олон ээжүүд хэрэгжүүлнэ гэдгээ хэлжээ. Дашрамд дурдахад Гэри Барлов гэдэг нь английн нэртэй дуучин юм байна.  

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй